УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогджээ


11-р сарын 15
8 цаг 28 минут

 

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгууллаа.

Монгол Улс анх удаа нэрээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүнээр сонгогдсон энэхүү комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвенц, зарчмуудыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй ажээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн, байнгын бус ажиллагаатай байгууллагын жилд нэг удаа болох хуралдаанд оролцох юм байна.

Тус комиссын сонгуульд нийт 48 улс 34 гишүүний суудалд өрсөлдөж, манай улсын харьяалагддаг Ази, Номхон далайн бүлгээс Энэтхэг, Япон, БНСУ, Кипр, БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг 8 улс, Африкийн орнуудын бүлгээс Сьерра Леон, Сенегал, Кени, Кот дИвуар, Египет, Марокко, Алжир, Буркина Фасо, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг 9 улс, Зүүн Европын орнуудын бүлгээс ОХУ, Румын, Латви зэрэг 3 улс, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили, Эквадор, Бразил, Аргентин, Перу, Никарагуа зэрэг 6 улс, Баруун Европын болон бусад улсын бүлгээс Норвег, Португал, Итали, ИБУИНХУ, Австри, Шинэ Зеланд, Франц, Турк зэрэг 8 улсын нэр дэвшигчид 2023-2027 онд ажиллахаар сонгогдов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.