Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв


11-р сарын 12
17 цаг 55 минут

Мэндчилгээнд,

"Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эх орныхоо болон дэлхийн тайзны урлагийн өв санг хөгжүүлэн баяжуулах, соён гэгээрүүлэх их үйлсэд шавхагдашгүй авьяас, шантрашгүй зүтгэлээ хичээнгүйлэн зориулсаар ирсэн үе үеийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид, үзэгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Улсын төв театр 1931 онд их зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр хөшгөө нээснээс хойш 90 жилийн хугацаанд дэлхийн болон үндэсний зохиолчдын 400 гаруй сонгодог туурвилуудыг тайзнаа дэглэн тавьж, уран бүтээлчдийн авьяас билиг, ур чадварыг хөгжүүлж, театрын урлагийн олон төрөл бие даан хөгжих их голомт болсон билээ.
1933 онд Улсын төв театрын уран бүтээлчид олон улсын театрын наадамд дэлхийн 26 театр, хамтлагаас шалгарч, хоёрдугаар байр эзэлснээс хойш уран бүтээлээрээ эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасаар ирсэн бахархам түүхтэй.
Энэхүү урлагийн ариун сүмээс төрөн гарч, алдар гавьяагаа мандуулсан зохиолч, найруулагч, зураач, жүжигчид, уран бүтээлчид улс орныхоо хөгжил дэвшлийн манлайлагч, ард түмнийхээ оюун санааны хөтөч болсоор ирсэн юм.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэн соёлын орон зайг төлөвшүүлэх, нийгмийн соён гэгээрлийг хөгжүүлэх, тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд урлагийн мэргэжлийн байгууллагуудад онцгой анхаарал хандуулах болно.
Ерэн жилийн түүхэн хугацаанд бүтээлч үйлсээ мөнхлөн ажиллаж буй үе үеийн уран бүтээлчид Та бүхэн авьяас билигийн их дуудлагаар жигүүрлэж, соён гэгээрлийн дардан зам руу хөтлөн тэмүүлэх болтугай.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
2021 оны 11 дүгээр сарын 12" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ9 цаг 12 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”9 цаг 13 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь9 цаг 13 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ9 цаг 14 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ9 цаг 15 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров9 цаг 16 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна9 цаг 18 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"9 цаг 19 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"9 цаг 20 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё9 цаг 20 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ9 цаг 21 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна9 цаг 23 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.