Сургууль, цэцэрлэгүүдийн олимпын танхимыг шинэчлэн сайжруулна


11-р сарын 4
15 цаг 33 минут
Сургууль, цэцэрлэгүүдийн олимпын танхимыг шинэчлэн сайжруулна

Монголын үндэсний олимпын хорооны Олимпын зөвлөлийн удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөний үеэр Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт сургууль, цэцэрлэгүүдэд байгаа олимпын танхимыг шинэчлэн сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тусгасан байна.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын спорт, олимпизмыг сурталчлан таниулах ажил эрчимжинэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр МҮОХ-той байгуулж буй санамж бичгийн амин сүнс нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхэд, багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.

Олимпын 30 медаль ямар үнэ цэнээр Монголын ард түмэнд ирсэн юм бэ, энэ амжилтуудыг гаргахын тулд тамирчид маань ямар их тэсвэр тэвчээр, хичээл чармайлт гаргасан юм бэ гэдгийг мэдрүүлэх ёстой. Ийм тэсвэр тэвчээр гаргах боломж бололцоо хүн бүрт бий. Тийм учраас бүх хүүхдэд энэ үзэл санааг ойлгуулах ёстой юм.

Бид 3.2 сая иргэнтэй хэрнээ олимпын наадмаас авсан медалийнхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог. Монгол хүнд ийм их нөөц боломж байгаа учраас иргэн бүр тамирчин шиг эрүүл чийрэг амьдрах амьдралын хэв маягийг бий болгох нь зөв юм байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад олимпын танхим гэж бий. Үүний ихэнх нь нэр төдий байгуулагджээ. Харин одоо олимпын танхимуудаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж, олимпизмыг сурталчлах, соён гэгээрүүлэх танхим болгож зохион байгуулъя гэж байгаа юм.

Цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудын спорт заал, гадаад орчныг шинэ шатанд гаргахад анхаарлаа хандуулна. Хүүхдүүд зөвхөн хичээлээ хийгээд суух биш, багаасаа бие бялдрын хүмүүжил, төлөвшлийг авах орчин бий болгох гэх мэтээр нэлээд томоохон ажлуудыг төлөвлөсөн санамж бичиг боллоо” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.