Т.Золжаргал: Хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэнд яригддаг


11-р сарын 2
12 цаг 10 минут

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй. “Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-г шинэчилж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын улсын байцаагч нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын алба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Аравдугаар сарын 1-нээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй. Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой.

-Шинэчилсэн гэрээнд ямар заалтуудыг нэмсэн бэ?

-Өмнөх “Хариуцлагын гэрээ”-гээр караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн. Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт.  “Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Гурван байгууллагын хамтарсан хяналт, шалгалтаар зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэн газар дээр нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулж байсан. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно.

-Яг энэ дагуу “Хариуцлагын гэрээ”-гээ цуцлуулсан хэдэн аж ахуйн нэгж байна вэ?

-Аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан.

-Нийслэлийн Засаг даргын зүгээс аль болох аж ахуй нэгжүүдэд зөвлөн, туслахыг сануулдаг. Зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжүүдэд өмнө нь зөвлөн тусалж, анхааруулж байсан уу?

-НМХГ, НЦУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах байдлаар сүүлийн хоёр жил орчим ажилласан. Гэвч удаа дараа зөрчил гаргаж, хуулийн заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан. Аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү цаг үед ажиллаж байгааг ойлгож байна. Ажилчдынхаа цалинг тавихаас эхлээд орлого тасалдах асуудлуудтай тулгарч байгаа ч удаа дараа хариуцлага алдсан байгууллагуудын ард олон зуун иргэний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Бид юун түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах учиртай тул ийм шийдвэр гаргасан.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ3 цаг 4 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.3 цаг 4 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ3 цаг 5 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа3 цаг 7 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ3 цаг 8 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ3 цаг 13 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг3 цаг 14 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно3 цаг 15 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна3 цаг 15 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна3 цаг 17 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв3 цаг 18 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ3 цаг 19 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.