"НҮБ-ын 7 хоног"-ийн хүрээнд Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээж, мод тарив


10-р сарын 21
11 цаг 05 минут
 

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүнээр албан ёсоор элссэн ба түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол дахь НҮБ хамтран 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос 15 км-ийн зайд орших Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээх зорилгоор 2500 мод тарьж, “НҮБ-ын 7 хоног”-ийг албан ёсоор эхлүүллээ.

Мод тарих арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, Монгол орны өмнө төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудалтай хамтран тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Баянзүрх хайрханы доройтсон ойг нөхөн сэргээх,  мод тарих ажиллагаанд ЕТГ, ГХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол дахь НҮБ-ын албан хаагчид оролцов.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав43 минут 56 секундын өмнөМАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна45 минут 59 секундын өмнөХууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ46 минут 43 секундын өмнөМ банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа48 минут 12 секундын өмнөН.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй48 минут 51 секундын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ49 минут 58 секундын өмнөН.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна51 минут 58 секундын өмнөЦ.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно53 минут 38 секундын өмнөГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО1 цаг 5 минутын өмнөГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО1 цаг 6 минутын өмнөАҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ3 цаг 42 минутын өмнөЗээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.