Эмч нар цар тахлын эмчилгээний арга зүй, туршлагаа хуваалцлаа


10-р сарын 20
8 цаг 23 минут

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол, практикийн бага хурлыг анх удаа зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцож “Эмчилгээний чанар нь эмчийн эмнэл зүйн ур чадвараас, эмнэл зүйн ур чадвар нь судлаач эмчээс” гэсэн уриан дор өөрсдийн судалгаа, илтгэлийг танилцуулсан юм.

Цар тахалтай тэмцэж буй өнөө үед эмчилгээний шинэлэг арга зүй, тэргүүн туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд энэхүү хурал чиглэсэн. Иймээс ч НЭМГ-ын харьяа 29 эрүүл мэндийн байгууллага, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлэг, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, “Эм холбоо” ТББ оролцлоо.

Анхдугаар бага хурлаар дамжуулан “Ковид-19” халдварт өвчний эмчилгээний арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, улаан бүсэд ажиллаж буй эмч нар харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх нь ажлын байрандаа хөгжих нэг арга болж байгаа төдийгүй тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, дархлаажуулалт болон өвөрмөц эмчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм гэдэгтэй оролцогчид санал нэгдэв.

Мөн эмнэл зүйд суурилсан судалгаа, лабораторийн судалгаа, дархлаажуулалтын судалгаа, эмийн ханган нийлүүлэлт, эрэлт судалгаа зэрэг нийт 31 илтгэл тавьсан юм. Тухайлбал, “Ковид-19” халдварын үеийн амбулаторийн тусламж үйлчилгээ, хүнд болон нэн хүнд өвчтөнд үзүүлж буй эмнэл зүйн тусламж, халдварын дараах хүндрэл, гэрийн эмчилгээний хяналтын үр дүн, халдвар илрүүлэх шинжилгээнд ашиглаж буй оношлуур, түргэвчилсэн тестийн үр дүнгийн харьцуулалт, эмч, эмнэлгийн ажилтнуудын өвчлөл, дархлаажуулалтын үр дүнгийн талаарх судалгаа, шинжилгээгээ танилцуулсан. Түүнчлэн халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал, иргэдийн хандлага, өвчний урьдчилан сэргийлэлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тархвар зүйн байдал, сэргээн засах эмчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээ, оношилгоонд түлхүү анхаарч, бодит нөхцөл байдалд тулгуурласан судалгаа, шинжилгээг танилцуулж, харилцан туршлага солилцсон чухал арга хэмжээ боллоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.