Цэрэг татах ажлыг энэ сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулна


10-р сарын 14
11 цаг 27 минут
1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан нь иргэн бүр цэргийн алба хаах харилцааны эрх зүйн суурь зохицуулалт болдог.
Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Монгол Улсын иргэний цэргийн жинхэнэ алба хаахтай холбогдох харилцааг Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хууль болон бусад хуулиар зохицуулж байна.
4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Цэргийн албаны тухай хуулиар хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлдэг.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Зөрчлийн тухай Монгол улсын хуулийн 15.17 дугаар зүйлд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт үйлчилж байна.
2021 оны ээлжит цэрэг татах ажлыг 10 дугаар сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жилийн цэрэг татлага нь цар тахлын амаргүй нөхцөл байдалд явагдаж байгаагаараа онцлог байна.
Үүнтэй уялдуулан иргэдийг цэрэг татлагын байраар баг, хороогоор нь тодорхой хуваарийн дагуу оруулах, цэргийн албанд тэнцсэн иргэнийг аймаг, дүүргээс шууд цэргийн нэгтгэл, ангид хүргэх, оршин суугаа газарт аль болох ойрхон цэргийн нэгтгэл, ангид хуваарилах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.