Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх санал дэвшүүллээ


10-р сарын 14
10 цаг 11 минут
Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх санал дэвшүүллээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал энэ сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-д томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Ганцмод, Мандал боомтын үйл ажиллагаатай танилцжээ.

Элчин сайд Т.Бадрал хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх, хүчин чадлыг нэмэгдүүлж, хамруулах жолооч нарыг тоог өсгөх, шинжилгээний мэдээллээ харилцан тогтмол солилцох, чингэлэг тээврийн терминалаас туршилтын тээврийг эхлүүлэх зэрэг тодорхой саналыг дэвшүүлэв.

Харин Ганцмод боомтын удирдлагын зүгээс хилийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх асуудалд Хятадын тал онцгой анхаарал хандуулж байгааг илэрхийлж, өдөрт 200 авто машин хилээр нэвтэрдэг байсныг өнөөдрийн байдлаар 350 хүртэл нэмэгдүүлснийг мэдээлсэн байна.

Мөн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам сайжруулсны үндсэн дээр ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтойг тэмдэглэжээ. Түүнчлэн Элчин сайдаас дэвшүүлсэн саналыг дэмжиж байгааг илэрхийлж, зарим асуудалд холбогдох байгууллагаас санал авч хариу өгөхөө мэдэгдсэн байна.

Элчин сайд Т.Бадрал Мандал боомтын үйл ажиллагаатай танилцаж, Бугат хотын дэд дарга Ван Руй болон Дархан Муумянган хошууны дарга Ши Зунчин нартай уулзав. Тэрээр хилийн боомтын дэд бүтцийг сайжруулснаар Ханги-Мандал боомтын хоёр улсын худалдаанд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжтойг  тэмдэглэв.

Дархан Муумянган хошууны дарга Бугат хот, Дархан Муумянган хошууны удирдлага коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд тогтмол мэдээлэл солилцох суваг бий болгох, Ханги-Мандал боомтын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, авто зам, Тавантолгой-Ханги чиглэлийн авто замыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах асуудалд монголын талыг онцгой анхаарал хандуулахыг хүссэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ2 цаг 55 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ2 цаг 56 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"2 цаг 57 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна2 цаг 57 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна2 цаг 58 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ3 цагийн өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав3 цаг 2 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ3 цаг 3 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй3 цаг 4 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна3 цаг 6 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.