Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Р.Рахметуллинтай албан ёсны хэлэцээ хийв


10-р сарын 14
9 цаг 36 минут

Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Р.Рахметуллинтай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа эдийн засаг, тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллахаар ярилцав.

“КОВИД-19” цар тахлын улмаас үүссэн сорилтуудыг хамтран даван туулж, эдийн засгаа аль болох хурдан хугацаанд сэргээж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хийж буй ажил, туршлагаасаа харилцан хуваалцаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж бололцооны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Энэ хүрээнд манай тал худалдааг тэлэхдээ  Монгол Улсаас Казахстан Улсад болон эл бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг нутагшуулах, судлах, Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, далайд гарцгүй орнуудын хувьд Ази, Европ хоёр тивийг холбосон газар зүйн байршлыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг хүртэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд талууд агаарын тээврийн хамтын ажиллагаа хөгжиж байгааг онцолж улмаар Монголын “Хүннү эйр”, Казахстаны “СКАТ” компани хооронд санамж бичиг байгуулсныг сайшаан тэмдэглэв.

А.Р.Рахметуллин хоёр улсын хооронд хамтарсан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг тэлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн Замын зураг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг санал болгов. Мөн хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд Хөрөнгө оруулалтыг хэлэлцээрийг шинэчлэн байгуулахыг санал болгов.

Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Гадаад хэргийн яам хоорондын 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Энэхүү айлчлал нь 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.