Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр-“Зөвхөн хамтдаа…Бид эх дэлхийгээ аварч чадна”


10-р сарын 13
10 цаг 24 минут
shutterstock_1814911268-min-1.jpg

Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг.

Энэ жилийн хувьд хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт “Е” буюу “Хөгжиж буй орнуудад 2030 он хүртэл Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаагаа зохион байгуулахад зохистой, тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг бодитойгоор нэмэгдүүлэх” гэсэн зорилтын хүрээнд “ONLY TOGETHER …. CAN WE SAVE THE PLANET!” буюу “Зөвхөн хамтдаа… бид эх дэлхийгээ аварч чадна” гэсэн уриан дор тэмдэглэж гэж байна.

Тус өдрийг ард иргэдэд сурталчилан таниулах үүднээс төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд иргэдэд зориулсан шат шатны сургалтуудыг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, “Өсвөрийн аврагч” хүүхдүүдийн дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаануудыг  зарлаж, нээлттэй өдөрлөг, айл өрхүүдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан  “Зөвхөн хамтдаа… бид эх дэлхийгээ аварч чадна” гэсэн уриалгыг хүргэж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм #OnlyTogether #DDRday гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.