Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга


10-р сарын 13
10 цаг 19 минут

Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Коронавирус, томуу, томуу төст өвчний эхний илрэх шинж тэмдэг төстэй. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ?

-Халдвар судлалын 40 дэх долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77.045 үзлэг хийгдсэнээс 1284 тохиолдол буюу 1.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт үзлэгийн 54.3 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд, 68.3 хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Энэ өвчлөл бол улирлын чанартай. Аравдугаар сараас дараа оныхоо дөрөв, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг онцлогтой өвчин. Халдварт өвчин, ялангуяа амьсгалын замын хурц халдварт өвчнөөс иргэдийг сэргийлэх ажил нэлээн далайцтай хийгдэж байна. Энэ нь дэлхий нийтэд “Ковид-19” вирус тархсантай холбоотой. Тиймээс иргэд өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Томуу, томуу төст өвчин вакцинжуулалтаар бүрэн урьдчилан сэргийлэгддэг өвчин.

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийг хэрхэн ялгах вэ?

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн илрэх шинж тэмдэг хоорондоо төстэй. Бид “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд байгаа учир амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрэх юм бол хамгийн түрүүнд коронавирус байх магадлалтай гэж үзэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдвар авсан байх магадлалтай учир эрүүл мэндийн байгууллагад хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар судлалын асуумж судалгаагаар, зарим нэг клиник шинж тэмдгээр, мөн вирус судлалын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээгээр ялгааг баталж байгаа.

Амьсгалын замын халдварт өвчин халуурах, толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, ханиах, үе мөч, бие өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрдэг. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчлөл 200 гаруй вирусээр үүсгэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Харин манай улсад “Ковид-19”  вирусээс гадна томуу, томуу төст өвчин зэрэг 20 гаруй төрлийн вирусийг тодорхойлж, судалдаг. Ямар төрлийн вирус болохыг тодорхойлохын тулд улсын хэмжээнд маш олон лабораторид сорьцын шинжилгээг долоо хоног бүр хийдэг. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус бүртгэгдээгүй. Сүүлийн жилүүдэд арванхоёр, нэгдүгээр сард томуугийн вирус бүртгэгдэж өвчлөл үүсгэж байгаа. “Ковид-19” вирусийн халдвар авсан байх магадлалтай хамгийн өвөрмөц шинж тэмдэг бол үнэр, амтны мэдрэхүй алдагдах явдал. Энэ шинж тэмдэг дэлхий дахинд батлагдсан.  

-Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа иргэдийн хэдэн хувь нь хүүхэд байна вэ?

-Томуу, томуу төст өвчнөөр бүх насны иргэд өвддөг ч 90 орчим хувийг 15 хүртэлх  насны хүүхдүүд эзэлдэг. Тиймээс бид хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт ямар байгааг түлхүү анхааран ажилладаг байсан. Харин “Ковид-19” халдварын тархалт насны ялгаагүй, нийтлэг байна. Түүнээс гадна вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд ихээр халдвар авч байна. Мөн томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн аль аль нь архаг хууч өвчин, зүрх судас, бусад эрхтний хавдартай иргэдэд хүндрэл үүсгэдэг тал бий. Ер нь амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил бол дархлаагаа дэмжих, амин дэм баялаг, илчлэг ихтэй хоол хэрэглэх, халуун бүлээн шингэн уух, идэвхтэй хөдөлгөөн хийх, ажил, амралтаа зохицуулах юм. Түүнчлэн, орчны цэвэрлэгээ, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, сургууль, цэцэрлэг, ажлын байранд агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийж, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийх хэрэгтэй.

-Амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Вакцинжуулалтад хамрагдах нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга. Вакцины бүрэн тунд хамрагдах нь амьсгалын замын өвчлөлийн хүндрэлээс бүрэн сэргийлдэг гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тиймээс зорилтот бүлгийн болон зохих насны иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж  хоёр хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулдаг.

Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх. Иргэдийн дунд амны хаалт зүүх хэрэглээ сайн байгаа. Гэвч зөв зүүхгүй байна. Амны хаалтыг 2-3 цаг тутамд байнга сольж байх хэрэгтэй. Түүнээс олон цаг зүүвэл амны хаалт дээр өвчин үүсгэгч вирус сууж, эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг юм. Мөн гараа тогтмол угаах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирус зэрэг амьсгалын замын өвчлөл нь иргэдийн дунд агаар дусал болон хавьтлаар хурдан тархдаг. Тиймээс олон хүнтэй газраар аль болох явахгүй байх нь өвчний тархалтыг бууруулах ач холбогдолтой.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ7 цаг 24 минутын өмнөНөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудал өмнөх жилүүдэд ч удаа дараа хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 16-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр, нөөцийн махны үнэ өссөн, нөөц бүрдүүлэлт хангалтгүй байсан зэрэг асуудал үүнд нөлөөлсөн. Түүнчлэн мах бэлтгэн нийлүүлэгч гэрээт компаниудын тооцоонд зөрүү гарсан, нөөцөлсөн гэх махны зарим хэсэг борлуулалтад гараагүй гэх асуудлыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл нийслэлээс 2027 оны нөөцийн мах бэлтгэлд нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн мах бэлтгэлийг нэг эх үүсвэрээс бус, арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван чиглэлээр зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийг гурван ангиллаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, арилжааны банкны зээлээр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Гуравдугаарт, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхээр тусгажээ. Эдгээр гурван эх үүсвэрээр бэлтгэгдэх маханд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, арилжааны банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна бондын эх үүсвэрээр мах бэлтгэх тохиолдолд ч арилжааны банкны зээлтэй дүйцүүлэн 12 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргажээ. Төсөвт тусгахаар санал өгсөн санхүүжилтийн задаргааг авч үзвэл, арилжааны банкны зээлийн эх үүсвэрт 6.3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 7 тэрбум төгрөг, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхэд 9.4 тэрбум төгрөг тусгахаар болсон байна. Харин үлдсэн 7.9 тэрбум төгрөг нь 2028 онд мах бэлтгэхтэй холбоотой аж. Тухайн онд ойролцоогоор 8000 тонн мах бэлтгэхээр төсөөлж байгаа бөгөөд мах бэлтгэлийг ес, аравдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хүүгийн хөнгөлөлтийг тусад нь тооцож, нийт 30.7 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажиллагааны талаар өгсөн мэдээллээр, энэ жил нийт 27 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцжээ. Үүнээс тавигдсан шаардлагыг хангасан 14 аж ахуйн нэгжтэй нийт 6000 гаруй тонн мах бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Харин өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх чиглэлээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бондын эх үүсвэрээр мах бэлтгэх чиглэлд одоогоор нэг ч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэлийг гурван өөр санхүүжилтийн эх үүсвэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн ч бондын эх үүсвэрийн хүрээнд гэрээ байгуулах ажил хараахан эхлээгүй байгаа юм. Өмнөх жилүүдэд нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөцийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал үүсэж, улмаар бэлтгэн нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тооцоонд шалгалт хийх нөхцөл байдал бий болсон. Энэ удаад нийслэлээс нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.7 цаг 24 минутын өмнөӨмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн маханд 30.7 тэрбумыг төсөвлөжээ7 цаг 25 минутын өмнөҮндсэн ажлаасаа НДШ төлдөг бол нэмэлт орлогоосоо давхар төлөхгүй байж болно7 цаг 26 минутын өмнө"Атар" талхны үнэ 350-600 төгрөгөөр нэмэгджээ7 цаг 26 минутын өмнөМаргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй7 цаг 27 минутын өмнөМахны үнэ өсөж, манжингийн үнэ буурчээ7 цаг 27 минутын өмнөАжил хийдэг оюутан НДШ төлөхгүй байх боломжтой болно7 цаг 28 минутын өмнөХууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина7 цаг 29 минутын өмнөХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ХОЛБОГДОХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН БҮР БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ7 цаг 33 минутын өмнөГадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ11 сар 24. 16:2819 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө11 сар 24. 16:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.