Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Киргиз улсын гадаад хэргийн сайдтай уулзлаа


10-р сарын 13
10 цаг 17 минут

  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаевтай ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолж, Монгол, Киргизийн дипломат харилцааны 30 жилийн ойн босгон дээр Р.А.Казакбаев сайдыг Монгол Улсад айлчлахыг урив.

Талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар ярилцаж, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 4 дүгээр хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэхээр тогтов.

Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаев ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, иргэдийн солилцоог дэмжих үүднээс шууд нислэг үйлдэх боломжийг хоёр талдаа судалж үзэхийг санал болгов. Тэрээр мөн энэ оны 11 дүгээр сард болох Киргизийн парламент – Жокорку Кенешийн сонгуулийг ажиглахыг урив. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.