Ойн нөхөрлөлүүдэд сургалт хийж, бэлтгэл бэлэн байдлыг шалгав


10-р сарын 12
10 цаг 31 минут
12-5.png

Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги хамтран Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүдэд сургалт хийж, бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

Тус сургалтаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мод үржүүлгийн аж ахуй, ойн түймрийн экологи эдийн засгийн үнэлгээ, ойн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэлбэрүүд зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг өгсөн юм.

Орхон аймгийн хэмжээнд 11 нөхөрлөл байдгаас 10-н нөхөрлөл нь Жаргалант суманд ажиллаж байна. Анхны ойн нөхөрлөл 2008 онд 4 айл, 16 хүнтэй байгуулагдаж байсан юм. Ойн нөхөрлөл нь байгаль орчноо хамгаалах, ээлжээр эргүүлээр явж хулгайн мод бэлтгэхтэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ойн санг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй ажиллаж байна гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.