Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-д томилолтоор ажиллаж байна


10-р сарын 12
10 цаг 28 минут
 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-д 2021 оны 10 дугаар сарын 11-14-ний хооронд томилолтоор ажиллаж байна. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, цөлжилттэй тэмцэх талаар санал солилцож, коронавируст цар тахалтай тэмцэх, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайд Т.Бадрал Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэйг онцолж, ӨМӨЗО-д хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны голлох боомтууд байрладаг, мөн хоёр талын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чухал бүс нутаг бөгөөд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломжтой чухал талбар гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хиллэж буй боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах, тусгаарлалт хяналтын арга хэмжээг чанд баримталж буй нь хятадын талд коронавируст халдвар хил дамнан тархахаас сэргийлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд үр өгөөжтэйг илэрхийлэв.

ӨМӨЗО-ы зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд хоёр талын хилийн боомтод халдварт цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь боомтын хэвийн ажиллагааг хангах, улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болохыг ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян онцлов. Мөн одоогоор хятадын талаас боомтод хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын хэмжээнд мөрдөж буй бодлогын хүрээнд тогтоосон шаардлага бөгөөд цаашид хоёр тал энэхүү чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох мэдээллийг шуурхай харилцан солилцож байх нь зүйтэй хэмээн илэрхийлэв.

Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-нд томилолтоор ажиллах үеэр Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ боомтуудын үйл ажиллагаатай танилцаж, боомтын удирдлагуудтай уулзалт хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна9 сар 25. 18:23Японы сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ9 сар 25. 18:21Амьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ9 сар 25. 18:20С.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ9 сар 25. 18:19АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна9 сар 25. 18:17Монгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд9 сар 25. 18:16Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна9 сар 25. 18:15АТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ9 сар 25. 18:14Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.