Нийт зөрчлийн 50 гаруй хувийг замын хөдөлгөөний зөрчил эзэлж байна


10-р сарын 12
10 цаг 25 минут

Он гарсаар улсын хэмжээнд 987 мянга 787 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс есдүгээр  сард 63.302 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх наймдугаар сартай харьцуулахад 35 хувиар буурсан байна.

44.271 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 37 хувиар буурсан байна

Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сард бүртгэгдсэн нийт зөрчлийн хэргийн 61.7 хувь нь Нийслэлд, 38.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.9 хувийг Цагдаагийн байгууллага, 0.8 хувийг Мэргэжлийн хяналт, 0.04 хувийг Онцгой байдал, 1.26 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар 44.271 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 37 хувиар буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77.5 хувь нь эрэгтэй, 22.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 37.4 хувийг нь 26-35 насныхан эзэлж байна.

Зөрчлийн хэргийн улмаас 348.957 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 299.657 мянган төгрөгийн буюу  85.8 хувь нь нөхөн төлөгджээ.

Замын хөдөлгөөний зөрчил 36631 бүртгэгдэж өмнөх сараас 41 хувиар буурсан хэдий ч нийт зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг энэ төрлийн зөрчил дангаараа эзэлж байна.

Зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт өмнөх наймдугаар сартай харьцуулахад тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 320 бүртгэгдэж 48 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 458 бүртгэгдэж 30 хувиар, Танхайрах зөрчил 159 бүртгэгдэж 16 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 192 бүртгэгдэж 9 хувиар тус тус өсжээ.

Харин Хулгайлах зөрчил 14 хувиар, Нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 5 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, Хүний биед халдах зөрчил 3 хувиар тус тус буурсан байна.

Өнгөрөгч есдүгээр сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 36631 бүртгэгдэж өмнөх сараас 41 хувиар буурсан хэдий ч нийт зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг энэ төрлийн зөрчил дангаараа эзэлж байна.

Эх сурвалж: УЕПГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.