Гадаад харилцааны яам болон гадаад улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, ОУ-ын байгууллагын төлөөлөгчид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэв


10-р сарын 11
10 цаг 26 минут
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагууд болон Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын хамт олон, Монгол Улсын соёлын элч нар нэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтэд учирч буй том эрсдэл, сорилтуудын нэг нь уур амьсгалын өөрчлөлт бөгөөд түүнийг даван туулах гол аргуудын нэг нь мод тарьж, ургуулах явдал юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 75 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд буй тул иргэн бүрийг мод тарьж, ургуулахыг уриалж байна. Мөн мод тарихдаа шинэ ургаж буй нялх модыг нэг газраас нөгөө рүү шилжүүлж суулгах бус шинээр үрслүүлж, ургуулах нь чухал” гэдгийг онцоллоо.

Гадаад харилцааны яамны албан хаагчид болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагуудын төлөөллүүд цаашид мод тарьж, ургуулах үйлсэд хамтран ажиллахаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо53 минут 52 секундын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ1 цаг 2 минутын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ1 цаг 10 минутын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ1 цаг 12 минутын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ1 цаг 14 минутын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана1 цаг 16 минутын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ1 цаг 28 минутын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна1 цаг 29 минутын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ1 цаг 36 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.