Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ногоон зурвас байгуулах ажлыг төрийн өмчит компаниуд эхлүүллээ


10-р сарын 8
9 цаг 55 минут

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛД НОГООН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЖЛЫГ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ногоон зурвас байгуулах ажлыг төрийн өмчит компаниуд эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Салбарын Шуурхай Удирдлага, Дотоод хяналтын газрын дарга Б.Батсайхан, Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Байгаль орчны газрын дарга Ц.Баярмагнай, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч  болон Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ногоон зурвас байгуулах нээлтийн арга хэмжээнд оролцов.

”Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулан компанийн ТУЗ-өөр батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 57 сая модыг Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК  болон охин компаниуд болох Нүүрс Баяжуулах үйлдвэр, Зүүнбаян төмөр зам, Гашуун сухайт төмөр зам, Тавантолгой түлш ХХК, Гашуун сухайт автозам ХХК болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран тарьж ургуулна. Энэ ажлын эхлэл болгон өмнийн говьд баригдаж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ногоон зурвас байгуулах бөгөөд  үе шаттайгаар 10 сая модыг энэ чиглэлд тарьж, ургуулах юм.

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой" компани эзэмшдэг бөгөөд Говийн бүсийг цөлжилтөөс хамгаалах, моджуулах ажлыг эрчимжүүлж, төмөр зам дагуу ногоон зурвас байгуулах ажлыг төрийн өмчит компаниуд ийн эхлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.