Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ


10-р сарын 8
9 цаг 48 минут

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ресторан зоогийн газрын холбоо, “БЭХ” Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл  мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ковид-19” халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ.

Дээрх холбоод хамтран хүний нөөц бүрдүүлж, 60 жолоочтой гэрээ байгуулан,  аравдугаар сарын 4-нөөс жолооч нар ажиллаж эхэлжээ. Жолооч нар ажлын зургаан өдөртэй, 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна. Мөн өдрийн хоолтой, халдвар хамгааллын хэрэгслээр хангах юм. Жолооч нарын цалин, урамшуулал, дэмжлэгийг НЭМГ-аас гаргаж байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслүүдийг өрхийн эмнэлгээс гаргаж байна.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны ТУЗ-ийн гишүүн Ж.Мөнхсайхан “Цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, хүнд нөхцөлд ажиллаж байгаа салбарын нэг бол хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбар. Хэдий тийм ч бид УОК-оос гаргасан шийдвэрүүдийг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлж байгаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд УОК-т, НЭМГ-т болон эмч нартаа дэмжлэг үзүүлэхээр ресторан, зоогийн газруудыг уриалж, өрхийн эмнэлгүүдэд машинтай жолооч нараар дэмжлэг үзүүлэхээр хүний нөөц бүрдүүлэн ажиллаж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина4 цаг 44 минутын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав4 цаг 45 минутын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ4 цаг 45 минутын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ4 цаг 51 минутын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"4 цаг 52 минутын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна4 цаг 53 минутын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува4 цаг 53 минутын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ4 цаг 54 минутын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв4 цаг 54 минутын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна4 цаг 55 минутын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.