Монгол улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан удирдах хорооны зургаадугаар уулзалт болов


10-р сарын 8
9 цаг 39 минут
 

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (UNSDCF)-г боловсруулах эхлэлийн тайлан буюу төлөвлөгөөг танилцуулах зорилготой Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны зургаадугаар уулзалт 2021 оны 10 дугаар сарын 7-нд цахимаар болов.

Уулзалтаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ-UNSDCF (2023-2027)-г боловсруулах замын зураглал, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох алхамууд, баримт бичгийг боловсруулахад түшиглэх мэдээлэл болон нөөц боломж, удирдлага болгох зарчмууд, үр дүнг үнэлэх аргачлал, талуудын хүлээх үүрэг хариуцлага, шийдлийг тодорхойлох арга зам, Гүрж, Хойд Македон, Лаос зэрэг улстай байгуулсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ  баримт бичгүүдийн онцлог шинж чанаруудтай оролцогч талууд танилцаж, мэдээлэл, санал солилцов.

Уулзалтад Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам,  Үндэсний Хөгжлийн Газар зэрэг төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд болон НҮБ-ын системийн байгууллагуудын удирдлагууд оролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51"Наурызын баяр" энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно3 сар 11. 12:50Гадаадын 5856 иргэнд виз шинээр олгожээ3 сар 11. 12:49АНУ-ын арми THAAD системээ Ойрх Дорнод руу шилжүүлэх болсон тухай мэдээ Сөүлийн эрх баригчдын сэтгэлийг түгшээв3 сар 11. 12:48"Хавар ядрах нь бие махбодь дасан зохицож буй хэвийн процесс"3 сар 11. 12:47Нийслэлээс энэ онд дараах таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 12:12Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна3 сар 11. 12:09УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг дэмжих саналыг олон нийтээс авна3 сар 11. 12:08Архангай аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна3 сар 11. 11:26Аутизмтай иргэдийн тусгай хуультай болох өргөдөл санаачилжээ3 сар 11. 11:00"FOODEX JAPAN 2026" ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСААС 8 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА3 сар 10. 15:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.