Ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав


10-р сарын 7
9 цаг 35 минут

Маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, говь, тал, хээрийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа10 сар 22. 13:20"Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна10 сар 21. 11:09"НҮБ-ын 7 хоног"-ийн хүрээнд Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээж, мод тарив10 сар 21. 11:05Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа хэрхэн өгөх вэ10 сар 21. 11:02Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ10 сар 21. 10:59Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина10 сар 21. 10:57Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ10 сар 21. 10:51Дархлаажуулалтын гуравдугаар тунгийн дараа "Эрдэнэт үйлдвэр"-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ10 сар 21. 10:50Нийслэлийн хэмжээнд 15 мянган тонн хүртэлх нөөцийн мах бэлтгэнэ10 сар 20. 8:25Эмч нар цар тахлын эмчилгээний арга зүй, туршлагаа хуваалцлаа10 сар 20. 8:23Жилийн хугацаанд 8.2 сая ам метр талбайд ариутгал хийлээ10 сар 20. 8:21Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа10 сар 20. 8:20
© 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.