Гадаад харилцааны дэд сайд Европын холбооны элчин сайдыг хүлээн авч уулзав


10-р сарын 7
9 цаг 31 минут
 

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейзийг 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай буйгаа илэрхийлээд шинэ Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр Европын Холбоо болон түүний гишүүн орнууд КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлснээр хөгжиж буй орнууд Ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулахад үлэмж хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Элчин сайд Аксель Никейз Европын Холбооны гишүүн орнууд болон Монгол Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны нөөц боломжийг үр дүнтэй ашиглах, хөгжлийн тусламжийн “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа  илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01Хятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв5 сар 7. 13:01Интерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа5 сар 7. 12:59П.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ5 сар 7. 12:58Ямааны самнасан ноолуурыг хоёр дахин их хэмжээгээр экспортолжээ5 сар 7. 12:57АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо5 сар 7. 12:552026.05.07: Цахилгаан хязгаарлах байршлууд5 сар 7. 12:52Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ5 сар 7. 12:51Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ5 сар 6. 16:18Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ5 сар 6. 16:17“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 16:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.