Шведэд болж буй Азийн кино наадамд эх орноо сурталчлан оролцож байна


10-р сарын 7
9 цаг 30 минут
 

Швед Улсад жил бүр болдог олон улсын нэр хүндтэй “Азийн кино наадам” арга хэмжээнд өөрийн орны кино уран бүтээлээс оролцуулах талаар Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас уг фестивалыг зохион байгуулагч нарт санал тавьж хамтран ажиллав. Энэ хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 28-наас эхлэн 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж буй уг кино фестивалд зохион байгуулагч талаас өөрсдийн шаардлагын дагуу сонгосон монголын “Бүсгүй”, “Амин судал”, “Шилүүс” кинонууд оролцож байна.

“Азийн кино наадам”-ын хүрээнд Элчин сайдын яамнаас 10 дугаар сарын 01-ний өдөр Стокхолм хотын “Гранд” кино театрт “Шилүүс”, “Бүсгүй” кино гарах үеэр “Монголын үдэш” сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж, хийл хөгжмийн болон морин хуурын тоглолт үзүүлбэр, үндэсний соёл урлаг, зан заншил, байгалийн үзэсгэлэнг харуулсан богино хэмжээний дүрс бичлэгийг толилуулав. Мөн үзэгчдэд монгол үндэсний бичиг, цагаан идээ, амттанг сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.

“Азийн кино наадам”  фестивал 10 дугаар сарыг дуустал Стокхолм болон Шведийн бусад томоохон хотоор үргэлжлэх бөгөөд монгол кино гарах бүрийн өмнө монголын урлаг соёл, уламжлал, дуу хөгжим, байгалийн сайханг харуулсан богино хэмжээний сурталчилгааны дүрс бичлэгийг үзүүлж байхаар тохиров.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.