Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын чуулганд оролцож байна


10-р сарын 7
9 цаг 26 минут
 

Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо цахим болон биечилсэн байдлаар 2021 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын 15 дугаар чуулган 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн чуулганыг “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” сэдвийн дор хийж, тус байгууллагын гишүүн 195 орны өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы үеэр буюу 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болсон Ерөнхий санал шүүмжлэлээр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн бүлгүүд үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж үг хэлж, НҮБ-ын ХХБХ-ын 15 дугаар чуулган нь хямралыг даван туулах, уян хатан байдлыг бий болгох, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, арга хэмжээг хэлэлцэх боломжийг олгож байгааг тэмдэглэж, тус хэлэлцүүлэгт ДГХБО-ын хэрэгцээг бүрэн тусгах шаардлагатайг онцлов.

Мөн НҮБ-ын ХХБХ-наас үндсэн чиг үүргийнхээ хүрээнд буюу худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, тээвэр, ложистик, бүтээмжийн чадавх, цахим худалдаа, худалдааны хэлэлцээр зэрэг асуудлаар ДГХБО-д үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийг уриалав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна2 цаг 37 минутын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв2 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна2 цаг 39 минутын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай2 цаг 40 минутын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ2 цаг 41 минутын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ2 цаг 41 минутын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ2 цаг 42 минутын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ2 цаг 43 минутын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ3 цаг 48 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай3 цаг 48 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.