Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


10-р сарын 6
8 цаг 55 минут
Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.  Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медаль болж байна.

Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын Кайл Миракл 4:14-өөр ялагдсан ч өчигдөр үдээс өмнө дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Тэгвэл Улаанбаатарын цагаар 03.00 цагийн үед хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.

62 кг манай бүсгүйчүүд олимп, дэлхийгээс медаль авч өндөр амжилт үзүүлдэг жин. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд Стамбулын дэвжээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль зүүж дэлхийн медальтан боллоо хэмээн МЧБХ-оос мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 49 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 49 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 51 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 53 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 54 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 54 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 56 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 57 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 58 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.