Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана улсын Гадаад хэргийн сайдтай уулзав


9-р сарын 22
12 цаг 44 минут
 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр Ботсвана улсын Олон улсын хэрэг, хамтын ажиллагааны сайд Лемоганг Квапетай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай саналаа нотлон илэрхийлж, хоёр тал далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах, улмаар засаглал, хөгжлийн төлөвлөлт, байгалийн баялгийг зохистой ашиглах зэрэг асуудлаар туршлага солилцох, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

 

Ботсванагийн Сайд дипломат харилцаа тогтоох асуудлыг анхаарч байгаагаа илэрхийлээд, хоёр улс эрдэс баялаг, ноос, ноолуурын зэрэг салбарт мөнхүү хамтын ажиллагаа явуулах боломжтойг тэмдэглэв.

Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын гишүүн бүх улстай албан ёсны харилцаатай болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ5 цаг 35 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ5 цаг 35 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав5 цаг 36 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 36 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно5 цаг 36 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 цаг 37 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 цаг 38 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ5 цаг 38 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ5 цаг 39 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна5 цаг 39 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.