Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзав


9-р сарын 22
12 цаг 43 минут
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертай 9 дүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо уулзаж, Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон жил хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлээд, тус хөтөлбөрөөс ирэх 5 жилд хэрэгжих Улс орны хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдаж, тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, түүний дотор ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент, сайн засаглал,  дижитал шилжилтийн асуудлыг чухалчлан амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулахад чиглэсэн мод тарих хөдөлгөөн өрнүүлэх, эко ногоон хөрөнгө оруулалтын цогц төсөл хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг ажил хэрэг болгоход НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа тус хөтөлбөрийн захирагч А.Штайнер илэрхийлэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн үүсгэн байгуулсан “Accelerator Lab” сүлжээ, холбогдох үйл ажиллагаа нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимжуулах, “Цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой тул энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид улам бүр хөгжүүлэхээр талууд тохиров.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнерыг Монгол Улсад айлчлахыг урив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.