“Дельта”-гаас хамгаалах шинэ арга байхгүй. Амны хаалтаа зүүж, дэглэмээ барья!


9-р сарын 17
9 цаг 49 минут
284383-15092021-1631697188-189492559-маск.jpg

“Ковид-19”-ийн альфа хувилбараас дельта хувилбарын тархах чадвар хэд дахин өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэхдээ дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй. Урьдын адил амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх.

Өнөөдрийн байдлаар дельта хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсад нийт халдварын дийлэнх хувийг эзэлж байна. Дельта хувилбарын эсэд нэвтрэх үржих чадвар, эс дотор орж өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн. Энэ хувилбараар вакцины бүрэн тунтай хүмүүс ч өвдөх эрсдэл өндөр байгаа нь халдварлах чадвартай нь шууд холбоотой.

Өөрөөр хэлбэл, халдвар тараагчид маш их вирусийг агаарт цацаж байгаа нь хэнийг ч халдвар авч, өвчлүүлэх эрсдэлийг үүсгэж байна. Дельта хувилбарын халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх нууц хугацаа 48 цаг болж богиноссон, энэ үедээ ч халдвар тараах эрсдэлтэйг судлаачид санууллаа. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмээ илүү сайжруулж, чанд мөрдөх хэрэгтэй болж байна. Дэлхийн улс орнууд ийм зөвлөмжийг ард иргэд, албан болон үйлчилгээний байгууллагууддаа өгч, мөрдүүлж байна. 

Олон улс орон коронавирусийн дельта хувилбараас сэргийлэх шинэ стратегийг боловсруулж, мөрдөж эхэллээ. Тухайлбал:

  • Дархлаажуулаагүй иргэдээ дархлаажуулалтад хамруулах,
  • Вакцинтай иргэдээ хамгаалан, дархлаа сэргээх тун буюу гуравдугаар тунд хамруулах
  • АНУ, Их британи зэрэг улсад хүүхдийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх, иргэд гэртээ тест хийхийг урамшуулж, үнэгүй тестээр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Харин манай улсын хувьд Засгийн газраас гуравдугаар тунг иргэдэд санал болгож, он дуусахад зорилтот хүн амынхаа 60 хувийг бүрэн хамруулахаар зорьж байна. Үүн дээр бид өөрсдөө амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барьж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хичээж, халдвар хамгааллын бусад дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна. Энэ дэглэм иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний болон бусад байгууллагуудад ч хамаатай.

Коронавирус ганц дельта хувилбараар дуусахгүй, хувьсан өөрчлөгдөж, шинэ хувилбарууд гарч ирж байна. Үүнийг саяхан бүртгэгдсэн MU хувилбар батална. Тиймээс бид вакцинаас гадна өөрсдөө хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Цар тахлын хэдэн ч хувилбар гарсан  айж түгшихгүйгээр амны хаалтаа байнга зүү, олон хүнтэй газраар бүү яв, халдвар хамгааллын дэглэмээ барья!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ7 цаг 1 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай7 цаг 2 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ7 цаг 3 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг7 цаг 4 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн7 цаг 5 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ7 цаг 6 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн7 цаг 7 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна7 цаг 8 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо7 цаг 9 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина7 цаг 10 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.