Италийн парламентын төлөөлөгчдийн танхимын дэд ерөнхийлөгчтэй уулзав


9-р сарын 16
10 цаг 18 минут
 

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росатог энэ сарын 13-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росато нар хоёр орны  улс төр, худалдаа, эдийн засаг болон хууль тогтоох дээд байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росато цар тахлыг даван туулахаар дэлхий дахинаа хамтран хичээж буй хүндрэлтэй цаг үед ойр дотно хамтран ажилладаг улс оронд биечлэн ажиллаж, хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэх үүднээс Монгол Улсад ирэх 10 дугаар сарын дундуур  ажлын айлчлал хийх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа7 цаг 36 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ7 цаг 36 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов7 цаг 37 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"7 цаг 38 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ7 цаг 39 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ7 цаг 40 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна7 цаг 41 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"7 цаг 43 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид7 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав7 цаг 45 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.