Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн ерөнхий сайдын Монгол улстай харилцах худалдааны элч, парламентын гишүүн Д.Каюченскитэй уулзав


9-р сарын 15
10 цаг 20 минут
 

ИБУИНХУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Д.Кавченскитай Вестминстрийн ордонд 2021 оны 9 дүгээр сарын 13-нд уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар харилцан санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Монгол Улсыг Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-д хамруулсан явдал нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг онцлов.

Дэд сайд Б.Мөнхжин Худалдааны элч ноён Даниел Кавченскиг ойрын хугацаанд Монгол Улсад зочлохыг урьж, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн орчинтой танилцаж, Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

2021 оны хоёрдугаар сард Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар Монгол Улсыг Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон ба ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Британийн зах зээлд татваргүй болон тарифын нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдсэн юм.

Монгол-Британийн худалдааны эргэлт 2020 онд 117 сая ам.доллар байснаас экспорт 84 сая ам.доллар, импорт 33 сая ам.доллар байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ8 цаг 45 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”8 цаг 46 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь8 цаг 47 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ8 цаг 48 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ8 цаг 49 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров8 цаг 50 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна8 цаг 52 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"8 цаг 53 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"8 цаг 54 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё8 цаг 54 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ8 цаг 55 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна8 цаг 57 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.