Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ


9-р сарын 15
10 цаг 14 минут

Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас  томуугийн вакцин хийж эхэлсэн. Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг 132 хүүхэдтэй, өнөөдөр 98 хүүхэд вакциндаа хамрагджээ. Тус цэцэрлэгийн эмч С.Аззаяа “Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг тул эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсээд байсан. Вакцинжуулалт эхлэхээс тав хоногийн өмнө эцэг, эхчүүдэд вакцины тухай танилцуулга мэдээлэл хүргэсэн. Мөн зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах ажлыг хийлээ. Тус зөвшөөрлийн дагуу томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Вакцин хийсний дараа хүүхдэд ханиад хүрч байгаа юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэй” хэмээв.

Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, томуугийн вакциндаа хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ7 цаг 34 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”7 цаг 35 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь7 цаг 36 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ7 цаг 37 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ7 цаг 37 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров7 цаг 39 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна7 цаг 41 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"7 цаг 42 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"7 цаг 42 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё7 цаг 43 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ7 цаг 44 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна7 цаг 45 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.