Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлыг эрчимжүүлнэ


9-р сарын 8
12 цаг 30 минут
 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепневтой 9 дүгээр сарын 6-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Худалдааны сайд А.А.Слепнев Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг түргэтгэх саналтай буйгаа илэрхийлэв. Хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг энэ оны 11 дүгээр сард эцэслэн, 12 дугаар сард болох Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад танилцуулж, албан ёсны хэлэлцээ эхлүүлэх эсэх талаар холбогдох шийдвэр гаргуулахаар төлөвлөж байгаагаа дурдав.

Элчин сайд Д.Даваа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, зөвлөлдөх уулзалтуудын давтамжийг нэмэгдүүлэх боломжтойг онцлон тэмдэглэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"39 минут 51 секундын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ40 минут 36 секундын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ41 минут 16 секундын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй45 минут 41 секундын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ45 минут 55 секундын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ46 минут 53 секундын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"47 минут 55 секундын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов50 минут 16 секундын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна52 минут 31 секундын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ53 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.