"Монгол улс ба НҮБ" сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны удирдамж


9-р сарын 8
12 цаг 28 минут
 

Үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо мандуулсан дэлхийн олон улсын нэгэн адил Монгол Улс бие даасан байдлаа дэлхий дахинд тунхаглан зарлаж, бусад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон жилийн туршид шаргуу тэмцсэн түүхтэй. Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д элсэхийн төлөө 1946 оноос 1961 оны хооронд нийт 5 удаа өргөдөл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 13 удаагийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-д элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл биеллээ олсон билээ.

Монгол Улс НҮБ-д хууль ёсны эрхээ хүлээн зөвшөөрүүлж тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон нь туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлах чухал ач холбогдолтой байлаа.

2021 онд Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явдлын 60 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан хүүхэд, залуучуудын дунд “Монгол Улс ба НҮБ” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

 ЗОРИЛГО

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, Монгол улс НҮБ-д элссэн түүхэн чухал үйл явдлын ач холбогдлыг хүүхэд, залуучуудад ойлгуулах, сурталчлан таниулахад  энэхүү уралдааны зорилго оршино.

СЭДЭВ

  1. “Монгол Улс ба НҮБ” сэдэвт гар зургийн уралдаан
  2. “Монгол Улс ба НҮБ: Түүхэн ач холбогдол” сэдэвт зохион бичлэгийн уралдаан

ХАМРАХ ХҮРЭЭ

  1. Гар зургийн уралдаанд 10-14 насны өсвөр үеийнхэн;
  2. Зохион бичлэгийн уралдаанд 15-18, 19-25 өсвөр үе, залуучууд оролцоно.

 БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 Гар зургийн уралдаан

  • “Монгол Улс ба НҮБ” сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж, будах
  • А3 хэмжээтэй цаасан дээр тосон болон усан будаг, пастель, гуашь, өнгийн харандаа ашиглан зурж, будах
  • Бусад эх сурвалжаас хуулаагүй байх
  • Зурсан бүтээлийн зурган файлыг цахим шуудангаар илгээх
  • Оролцогч овог нэр, сургууль, нас, холбогдох утасны дугаарын мэдээллийг цахим шуудангаар илгээх

Зохион бичлэгийн уралдаан

  • “Монгол Улс ба НҮБ: Түүхэн ач холбогдол” сэдвийн хүрээнд өөрийн санаа бодол, байр сууриа тодорхой, ойлгомжтой байдлаар 300 үгэнд багтаан илэрхийлэх
  • Үсгийн фонт Times New Roman, өндөр 12, мөр хоорондын зай 1.0 байх
  • Зохион бичлэгийг монгол хэлээр бичих
  • Зөв бичих дүрэм, утга найруулгын алдаагүй байх
  • Бусад эх сурвалжаас хуулаагүй байх
  • Гарчигийн ард овог нэр, суралцаж буй сургууль, анги, холбоо барих хаяг, утасны дугаараа бичих
  • Word форматаар хадгалж, цахим шуудангаар ирүүлэх

ШАЛГАРУУЛАЛТ

Зохион бичлэг болон  гар зургийн  уралдаанд оролцох өсвөр үе, залуучуудын бүтээлүүдийг 2021 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл un60@unfpa.org.mn хаягаар хүлээн авна. (Лавлах утас: 99984729)

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулах Комисс дүгнэж, шалгаруулна.

Уралдааны дүнг 2021 оны 10 дүгээр 20-ны өдөр зарлаж, шалгарсан бүтээлүүдийг Гадаад Харилцааны Яам (ГХЯ), Монгол Улсад суугаа НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын Хүн амын сангийн албан ёсны цахим хуудас (www.mfa.gov.mn, www.mongolia.unfpa.org)-аар олон нийтэд мэдээлнэ.

ХЭВЛЭН НИЙТЛЭХ 

  1. Гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ГХЯ, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн цахим хуудсуудаар хэвлэн нийтлэнэ.
  2. Гар зургийн уралдаанаас шалгарсан эхний 30 бүтээлээр НҮБ-ын өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ГХЯ болон НҮБ-ын байранд үзэсгэлэн гаргана.
  3. Гар зураг, зохион бичлэгийн уралдаанаас шалгарсан бүтээлээр теле/видео нэвтрүүлэг хийж, баримтжуулж, олон нийтийн сүлжээгээр цацна.
  4. Шалгарсан бүтээлүүдийг НҮБ-ын Хүн амын сангийн хамтран ажиллагч өсвөр үе, залуучуудын байгууллагуудын сүлжээнд (Yolo.mn, www.YDC.mn) байршуулна.
  5. Уралдаанд шалгарсан өсвөр үе, залуучуудтай ярилцлага зохион байгуулж, ярилцлагыг цахим сүлжээгээр олон нийтэд хүргэнэ.

ШАГНАЛ

Гар зураг, зохион бичлэгийн уралдаанаас шалгарсан бүтээлүүдийн талаар теле/видео нэвтрүүлэг бэлтгэн баримтжуулж, бүтээлийг олон нийтийн сүлжээгээр цацна.

Гар зургийн уралдаан

1-р байр 1: Мөнгөн шагнал, НҮБ-ын Хүн амын сангийн нэрэмжит үнэ бүхий зүйл

2-р байр 1: Мөнгөн шагнал, НҮБ-ын Хүн амын сангийн нэрэмжит үнэ бүхий зүйл

3-р байр 1: Мөнгөн шагнал, НҮБ-ын Хүн амын сангийн нэрэмжит үнэ бүхий зүйл

Зохион бичлэгийн уралдаан насны ангилал тус бүрд

1-р байр 1: Мөнгөн шагнал, НҮБ-ын Хүн амын сангийн нэрэмжит үнэ бүхий зүйл

2-р байр 1: Мөнгөн шагнал, НҮБ-ын Хүн амын сангийн нэрэмжит үнэ бүхий зүйл

3-р байр 1: Мөнгөн шагнал, НҮБ-ын Хүн амын сангийн нэрэмжит үнэ бүхий зүйл

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

 МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

МОНГОЛ УЛС ДАХЬ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙН ГАЗАР

МОНГОЛ УЛС ДАХЬ НҮБ-ЫН ХҮН АМЫН САН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.