"Эрдэнэс Тавантолгой" ХК охин болон хараат компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа


9-р сарын 8
12 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны гишүүд, дэд захирлууд  энэ сарын 7-ны өдөр охин болон хараат компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 
 
УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 30 хувийг, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн 40 хувийг тус тус эзэмшиж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-ийг 100 хувь санхүүжүүлэн ажиллаж байна.
 
Уулзалтад “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч, “Тавантолгой Түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэнгэр нар оролцож,  компанийнхаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө,  хөрөнгө оруулалтын зарцуулалт, үйл ажиллагааны талаар тайлагнав.
 
 
Эдгээр охин болон хараат компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам, Тавантолгой дулааны цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 
 
Уулзалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын зүгээс компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тогтмол ирүүлж, харилцан уялдаатай хамтран ажиллахыг хараат болон охин компаниудын удирдлагуудад үүрэг болгов. 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 цаг 46 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 цаг 47 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 цаг 48 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй6 цаг 49 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ6 цаг 50 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав6 цаг 51 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 цаг 54 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ6 цаг 55 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ6 цаг 55 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 цаг 56 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ6 цаг 57 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.