Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа


9-р сарын 7
15 цаг 07 минут

Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийт 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж байгаа. Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж буй уг дэд төвийн цогц бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг ашиглалтад оров. Тодруулбал, үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханын цутгалт болон далангийн дагуух нийт 3.01 га газарт шаварлаг хөрсийг солилоо. Мөн тус хэсэгт ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам зэргийг цогцоор нь шийдэн тохижуулав.

Тохижилт угсралтын ажлыг “Боди пропертиз” ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад орсноор иргэдийн амрах, зугаалах орчин нөхцөл сайжирч буй юм.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ7 цаг 53 минутын өмнө“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа7 цаг 55 минутын өмнөМөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 цаг 59 минутын өмнө“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ7 цаг 59 минутын өмнө“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ8 цаг 1 минутын өмнөТ.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй8 цаг 3 минутын өмнө"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"8 цаг 4 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!8 цаг 5 минутын өмнөБНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?9 цаг 47 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.