Дарханд Р.Чойномын номын мухлаг нээгджээ


9-р сарын 6
9 цаг 53 минут
Дарханд Р.Чойномын номын мухлаг нээгджээ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны дурсгалд зориулан Дархан-Уул аймагт номын мухлаг нээжээ.  Р.Чойном Орос, Казак, Монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, Казак, Монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг байсан. Мөн зураг зурж, баримал сийлбэр бүтээж, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн.

Түүний бүтээлийг гаргахаас татгалзаж, уран бүтээлийнх нь төлөө шоронд хорьж байса ч "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээлээ туурвиж байсан юм. 1990 онд Монгол Улсын төрийн шагнал цолыг түүнд нэхэн олгосон юм.

“Оюунлаг Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ТВ-9 телевизийн Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олны санаачлагаар Баасан гаригт /2021.09.03/ “Р.Чойномын номын мухлаг”-ийг нээсэн байна.

Чойном агсны охин Мөнхтэмүүлэнгийн хүсэлтээр энэхүү номыг мухлаг Дарханы "Буян зах”-ын хажууд нээгджээ. Тус ажлыг гүйцэтгэхэд аймгийн Захирагчийн ажлын алба, “ДСЦТС” ХК-ийн хамт олон тусламж үзүүлсэнд талархаж буйгаа цахим хуудсаараа илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ5 цаг 47 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай5 цаг 48 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ5 цаг 49 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг5 цаг 50 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн5 цаг 52 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ5 цаг 52 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн5 цаг 53 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна5 цаг 54 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо5 цаг 55 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина5 цаг 56 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.