Draingang баг "MESA Pro Series" тэмцээний финалд шалгарлаа


8-р сарын 24
10 цаг 28 минут
Draingang баг таамаг эвдэж "MESA Pro Series" тэмцээний финалд шалгарлаа

Монголын электрон спортын холбоо буюу MESA-гаас зохион байгуулж буй "MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний хагас шигшээн тоглолт өчигдөр боллоо.

Тойргийн шатанд дөрөвдүгээр байр эзлэн хамгийн сүүлийн байраар хасагдах шатанд шалгарсан Draingang баг хагас шигшээд Kobolds багийг 2-1 харьцаагаар хожиж финалд шалгарлаа.

Тэд хасагдах шатны эхний тоглолтдоо "Sable Hat" багийг 2-0 харьцаагаар хожин таамаг эвдээд байсан юм. Draingang багийг хэсгийн шатанд 2-0 харьцаагаар хожсон Lilgun баг финалд хүлээж байна.


"MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний финалын шатанд нийт зургаан баг тойргийн журмаар тоглосноос нэг ч хожигдолгүй хамгийн өндөр оноо авсан "Lilgun" баг 10-0 амжилттайгаар Grand Final шат руу шууд шалгарсан.

Харин тэдний араас 8-2 амжилттай "Kobolds" баг хагас шигшээд шалгарсан бол "Sable Hat" болон "Draingang" багууд хагас шигшээ шатны төлөө хоорондоо тоглохоор болсон юм.


Тойргийн шатанд тавдугаар байрт орсон "Wanted" баг 500 мянган төгрөгийн шагнал болон "MESA League"-т орох эрхтэй үлдсэн.

Харин "Seventh Sense" баг зургаадугаар байраар тэмцээнээ дуусгасан билээ.

"MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний ялагч Олон Улсын электрон спортын холбоо буюу IESF-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

IESF World Championship тэмцээн Израил улсын Эйлат хотноо арваннэгдүгээр сарын 14-19-ний хооронд зохиогдоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.