3х3 сагсан бөмбөгийн залуучуудын ДАШТ Монголд болно


8-р сарын 6
12 цаг 32 минут
3х3 сагсан бөмбөгийн залуучуудын ДАШТ Монголд болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA)-ны 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ийг Монгол Улсад зохиох болсныг албан ёсоор зарлалаа.

Тус тэмцээнийг зохион байгуулах гэрээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиод байх үеэрээ FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилистай уулзан байгуулсан гэж FIBA-аас мэдээллээ.

FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис "Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож байгаа үлгэр жишээ Монгол улс болсоор байна. Тус улс FIBA 3x3 Азийн аварга, FIBA 3x3 U18 Дэлхийн аварга олон албан ёсны тэмцээнийг зохион байгуулж гайхалтай зохион байгуулагч гэдгээ батлан харуулсан" хэмээжээ.

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны тэмцээнд ОХУ-ын эрэгтэй баг түрүүлсэн бол эмэгтэй баг нь 2018 онд түрүүлж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.