Гадаа талбайд тэмцээн явуулах бол Спортын холбоод Хариуцлагын гэрээ байгуулна


8-р сарын 4
12 цаг 27 минут

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлээс бусад гадаа зохион байгуулах, спортын дотоодын тэмцээнийг халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэми баримтлах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад боловсруулан батлах чиглэл өгсөн.

Иймд дараах ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос баталжээ. Ингэхдээ Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан байна.
 
Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлээс бусад гадаа болох спортын дотоодын тэмцээний оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүй зохион байгуулна. Спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн Хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна.

Спортын холбоодын оролцоогүй, Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй, аймаг, нийслэл, дүүргийн онцгой комиссын шийдвэргүй, хариуцлагын гэрээ байгуулаагүй аливаа тэмцээн зохион байгуулахыг хориглоно.

Гадаа талбайд зохион байгуулах зориулалт бүхий спортын дотоодын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар /орон нутгийн Онцгой комисс/ үзэгчгүй тэмцээний зохион байгуулалтын үйл ажиллагаа, халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын хэрэгжилтэд холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор бүх тал хяналт тавина.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа6 цаг 51 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ6 цаг 52 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов6 цаг 53 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"6 цаг 54 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ6 цаг 55 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ6 цаг 56 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна6 цаг 57 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"6 цаг 58 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид6 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав7 цаг 1 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.