Дорноговьд зорилтот бүлгийн иргэдээ түрээсийн орон сууцанд хамруулах журам баталжээ


7-р сарын 28
12 цаг 24 минут

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоодугаар сарын 23-ны өдрийн 04/04 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталжээ.

Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт хоёр өрөө бүхий 288 айлын дөрвөн блок түрээсийн орон сууцыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж.

Энэхүү журмаар таван жил хүртэлх хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулж, түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой.

Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнийг халамжлагч гэр бүл, залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, 18 хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлгийн иргэд батлагдсан квотын дагуу хамрагдах юм байна.

Энэхүү журмаар таван жил хүртэлх хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулж, түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой. Түрээсийн төлбөр болон хуримтлалын хэмжээ өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна.

Тус төслийг “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар хариуцан хэрэгжүүлэх юм. Харин зорилтот бүлгийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авах хугацааг нээлттэй байдлаар эргэн мэдээлэх болно хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав2 цаг 12 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв2 цаг 12 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана2 цаг 15 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно2 цаг 16 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ2 цаг 17 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ2 цаг 17 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно2 цаг 18 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв2 цаг 19 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.