Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг буулгана


7-р сарын 27
11 цаг 33 минут

 


Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг буулгана

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал боллоо. Хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Нийслэлийн онцгой комиссын гишүүд цахимаар оролцов. 

“Сүүлийн хоёр жил шахам хугацаанд дэлхий нийтээрээ Коронавируст халдвар (Ковид-19) цар тахалтай тэмцэж буй. Цар тахлын сөрөг нөлөө хүний эрүүл мэндээс гадна эдийн засаг, нийгэм, соёл боловсролын хүндхэн сорилт авчирч, ихээхэн хохирол учруулаад байна. Мөн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа байгалийн аюулт үзэгдэл, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослоос иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх нь Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүргийн нэг мөн. Иймд аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хэчнээн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бэ гэдгээр Үндэсний зөвлөлийн ажлын үзүүлэлт, үр дүн хэмжигдэх болно” гэдгийг тус зөвлөлийн орлогч дарга, Шадар сайд С.Амарсайхан хэллээ. 

Зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат таван станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ таван станц, амжиж анхааруулах системийн сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгосон юм. Хуралдаанаас мөн нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа7 цаг 53 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ7 цаг 54 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов7 цаг 55 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"7 цаг 56 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ7 цаг 57 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ7 цаг 58 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна7 цаг 58 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"8 цагийн өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид8 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав8 цаг 3 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.