Токиогийн олимпоос Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ


7-р сарын 27
11 цаг 29 минут

"Токио-2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн -73 кг-ийн жинд манай тамирчин Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын тамирчин Артур Маргелидонтой барилдан ялалт байгууллаа.

Ингэснээр Монгол Улс Токиогийн зуны олимпын наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. 

Тэрбээр "Маш их хичээсний эцэст медаль авлаа. Сэтгэл дүүрэн байна. Хайрт хань, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, саяхан мэндэлсэн бяцхан хүүдээ, анхны багшдаа маш их баярлалаа. Бэлтгэл хангахад тусалсан хүндэт ахдаа, Жүдо бөхийн холбоондоо, шигшээ багийнхан гээд үргэлж тусалж дэмждэг хэн бүхэнд нь маш их талархаж байна. 

Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.