Дэлхийн уул уурхайн ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэнд дээд үзүүлэлтийг шинэчлэв


7-р сарын 27
11 цаг 20 минут

ДЭЛХИЙН УУР УУРХАЙН ТОП-50 КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ ӨСЧ ТҮҮХЭНД ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТИЙГ ШИНЭЧЛЭВ

2021 оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ.  Мөн үеэс олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байна.
 
Цар тахлын оргил үе болох өнгөрсөн оны 3-4 дүгээр сараас өнөөг хүртэл уул уурхайн зах зээлд энэ 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл тохиов уу, эсвэл хямралын дараах сэргэлт үү гэдэг нь маргаантай байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ өссөнийг mining.com мэдээндээ тэмдэглэжээ. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр улиралд жагсаалтын 50 дугаарт эрэмбэлэгдсэн “Fresnillo“ компани 3 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан нь энэ оны хоёрдугаар улиралд 8 тэрбум ам.долларт хүрсэн байх жишээтэй. Цар тахлын гүн хямрал нүүрлэсэн 15 сарын өмнө жагсаалтад багтсан 38 компанийн үнэ цэн өдгөө 2 дахин өсчээ.
2021 онд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллар давсан нь “BHP” компанийн зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна. “Vale”, “Rio Tinto” компаниудын үнэлгээ бараг 70 ам.доллараар өссөн аж. “Fortescue” компанийн нийт хувьцаа 20 тэрбум ам.доллараар нэмэгдэж 50 тэрбум ам.доллар хүрсэн байна. Төмрийн хүдрийн үнийн таатай байдал 2011 оноос хойших хамгийн том IPO-ийг хийхэд “Glencore” компанид түлхэц болжээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Mineraзгo” компанийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.доллараар нэмэгдэж чамлахааргүй өсөлтийг үзүүлжээ. Тэгвэл гангийн “Companhia Siderъrgica Nacional” нь тэргүүлэх 10 компанийн жагсаалтад багтаж байна.  АНУ-ын төмрийн хүдрийн “Cleveland-Cliffs” компани анх удаа тэргүүлэх 50-д багтан 40 дүгээрт жагсжээ.
 
Литийн эрэлт, олборлолт нэмэгдэж буйтай холбоотой энэхүү металын үйлдвэрлэгчид жагсаалтыг өнгөлж байна. Оны хоёрдугаар улиралд “Tanqui Lithium” компани жагсаалтын 26 дугаарт эрэмбэлэгдэн байр ахижээ. 15 сарын өмнө литийн олборлогч “Albemarle” компанийн зах зээлийн үнэлгээ дөнгөж 7 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн улирал гэхэд 3 дахин өссөн байна. “Israel Chemicals” компанийн тухайд удаан хугацааны дараа эргэн тэргүүлэх 50-ын жагсаалтад орж иржээ.
 
Харин алтны компаниудын хувьд төдийлөн сайнгүй байна. “B2Gold”, “Yamana”, “Kinross” болон “Royal Gold” зэрэг хэд хэдэн компани ТОП-50 жагсаалтаас “сугарчээ”.  2020 оны гуравдугаар улиралд оргилдоо хүрсэн алтны зах зээл өнөөг хүртэл 30 тэрбум ам.доллар алдаад буй аж.
 
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com Э.Од 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.