“Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Өнөөдрийн байдлаар тус боомтоор 180 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Жилдээ 14 сая тонн нүүрс экспортод гардаг аж. Хилийн шалган нэвтрүүлэх гарц нэмэгдсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасч, ажиллах орчин нөхцөл сайжрах юм.
Сэтгэгдэл бичих