Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа


7-р сарын 25
11 цаг 13 минут

Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймагт үер бууж, Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамын  хөвөөгөөр ус их хэмжээгээр орж, эвдрэл гарч болзошгүй болсон тул уг замыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймагт нөхцөл байдал хүнд байгаа талаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат хэлж байна.

Үер усны улмаас байрнуудын подвал усанд автаж, цахилгааныг салгаж аюулгүй болгохоос гадна, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлж, уулнаас бууж байгаа үерийн усыг төв уруу оруулахаас сэргийлэн далан байгуулан ажиллаж байгаа юм байна.

Замууд усанд автсан байгаа тул иргэдийг суудлын автомашин болон мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө. Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллээр бороо дөрөв хоног үргэлжлэн орон төлөвтэй байгаа тул иргэдийг Даланзадгад чиглэлд зорчихгүй, хэрэв зорчвол анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Онцгой комиссоос зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.