Гадаад харилцааны сайд Б.Мөнхжин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хадагтай Уэнди Шермантай хоёр талын уулзалт хийв


7-р сарын 25
11 цаг 02 минут
 

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманыг Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 7 дугаар сарын 24-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш – АНУ-аас өндөр түвшний төлөөлөгч айлчилж байгаа нь Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед ч талууд хамтын ажиллагаагаа идэвхтэй байлгахад анхаарч байгаагийн илрэл юм гэв.

Хатагтай У.Шерман Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, улсын баяр наадмаа тэмдэглэж буй зэрэг олон үйл явдал зэрэгцсэн үеэр Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монголын ардчиллыг бататган бэхжүүлэхэд урьдын адил дэмжсээр байх болно гэдгээ нотлон, монголын цэргүүд Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд хамтран алба хаасанд талархал илэрхийлэв.

Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, МСК-ын II компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Мөнхжин монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг ТНБД-ын орлогчид тавив. Мөн талууд цар тахлын үеийн дэлхий дахины байдал, вакцинжуулалт болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.