Гашуунсухайт боомтын шинэ терминал наймдугаар сард ашиглалтад орно


7-р сарын 25
10 цаг 58 минут

ГАШУНСУХАЙТ БООМТЫН ШИНЭ ТЕРМИНАЛ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр товч мэдээлэл хийлээ.  2021 оны гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийт  3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд гүйцэтгэл 70%-тай явааг (өнгөрсөн долоо хоногийн байдлаар)  тэрээр дуулгалаа. Түүний хэлж буйгаар, төсөөлж байснаас ч илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогджээ. Товчхондоо, 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ сайн өгч байгаа аж. Зээлийн хүрээнд 204.290 мянган ажлын байрыг хадгалж чадсан байна. Эдийн засаг оны эхний улиралд 15%-иар өссөн үзүүлэлттэй (2019 оныхтой харьцуулахад 3%-ийн өсөлттэй байна) гарчээ. Улмаар оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт  6.5%-ийн өсөлтөд хүрэх боломж харагдаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан тодотголоо.  Хэдийгээр эдийн засгийн өсөлт ажиглагдаж буй ч инфляц хөдлөх эрсдэлтэй байна. Сүүлийн үед инфляцад нөлөөлж болзошгүй зүйл бол хилийн боомтуудын нэвтрэн өнгөрүүлэх чадвар муудсантай холбоотой. Иймд Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч хил дээр бөөгнөрсөн бараа таваарыг Замын-Үүд боомтоор төмөр замаар  татаж авсан байна.  

“Ковид-19” цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудад нөхцөл байдал хүндэрч  экспорт тэг зогсох, ачаа тээвэрлэлт гацах зэрэг бэрхшээл гарсаар байгаа бөгөөд цаашид энэхүү байдал үргэлжилбэл  улсын төсөвт багагүй цохилт авч болзошгүй гэдгийг тэрээр  мөн онцолсон. Иймд Гашуунсухайт боомтод ачаа тээвэр, тээврийн машины жолооч нарыг хилээр нэвтрүүлэхгүйгээр хилийн бүсийн зоонд чингэлэг ачаа тээвэр буулгах шинэ терминалын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Уг терминалын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд наймдугаар сард ашиглалтад оруулахаар  төлөвлөжээ. Ингэснээр хэвийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжих аж.

Эх сурвалж: https://www.mongolianminingjournal.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав1 цаг 29 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв1 цаг 30 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана1 цаг 32 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно1 цаг 33 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ1 цаг 34 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ1 цаг 35 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно1 цаг 36 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв1 цаг 36 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.