Монголын сурагчид ОУ-ын ДӨРВӨН олимпиадаас 15 медаль, шагнал авлаа


7-р сарын 25
10 цаг 56 минут

Монголын сурагчид Олон улсын  4 олимпиадаас 12 медаль, шагнал хүртээд байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, Монголын сурагчид Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье.

Мөн Олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон байна.

Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл зүйн олимпиадын дүн гарч Монголын багш сурагчид медаль хүртсэн сайхан мэдээг бид та бүхэнд дуулгаж байсан.

Тэгвэл Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Халуун баяр хүргэе.

Ингээд олон улсын 4 олимпиадын нийлбэр дүнгээр Монголын сурагчид 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, 3 тусгай байрын шагнал хүртээд байна. Хэдхэн хоногийн дараа тав дахь буюу химийн олимпиадын дүн гарна гэж БШУЯ-наас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 цаг 8 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 цаг 8 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 цаг 9 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 цаг 10 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 цаг 11 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 цаг 12 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 цаг 13 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 цаг 14 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 цаг 17 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.