Монголын багийн анхны хожлыг Б.Болор-Эрдэнэ авлаа


7-р сарын 24
12 цаг 23 минут
Монголын багийн анхны хожлыг Б.Болор-Эрдэнэ авлаа

Монголын шигшээ багийн залуу тамирчдын нэг Б.Болор-Эрдэнэ манай улс анх удаа оролцож буй ширээний теннисний спортоор өрсөлдөж байна.

Тэрээр өнөөдөр 08:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглож хожлоо.

Б.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө 5 тоглолтод 11-5, 6-11, 10-12, 6-11, 7-11 харьцаагаар хожсон бөгөөд дараагийн буюу нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вегатай өнөөдөр 18:30 цагаас тоглоно.

Тэдний хэн хожсоныг хоёрдугаар шатанд Тайландын Сутасини Саветтабут хүлээж байна. Ширээний теннисний тоглолтуудыг NTV, TV8, TM телевизүүд шууд дамжуулах учиртай.

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумартай 09:30 цагаас тоглоно.

Токиод байгаа ширээний теннисний дасгалжуулагч Б.Цэрэнтогтох энэ талаар "Манай тамирчин олимпод ирсэн бусад теннисчдээс хамгийн бага чансаатай нь буюу 510-т жагсдаг. Гэвч 208-д эрэмбэлэгдэг Тунисийн тамирчныг хожлоо. Түүхэд анх удаа ширээний теннисээр олимпод орлоо. Анхны хожлоо авлаа. Сэтгэгдэл сайхан байна. Бид юутай ч эхний даваагаа давлаа. Одоо хоёр дахь өрсөлдөгчийнхөө тактикийг судалж байна" гэв.

Зургийг МҮОХЗургийг МҮОХ

 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.