Усны ослоор 13 хүн нас барж, 3 иргэнийг эрэн хайж байна


7-р сарын 15
10 цаг 25 минут
201067931_1814243922106158_8242558958160248137_n.jpg

Баяр амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-14-ний хооронд усны ослоор 13 хүн амь насаа алджээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг буюу нийт 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хэрлэн, Барх, Балж, баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Хангай нурууны арын Чулуут мөн Хэрлэн, Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Онон,Туул, Сөгнөгөр, Хүдэр, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна. 

  Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн хэвээр. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэнэ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ5 цаг 41 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ5 цаг 42 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"5 цаг 43 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна5 цаг 43 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна5 цаг 44 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 45 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав5 цаг 48 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ5 цаг 49 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй5 цаг 50 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна5 цаг 52 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.