“Чингис хаан” музейд дэлгэх үзмэрүүдийг Соёлын яаманд хүлээлгэн өгөв


6-р сарын 30
11 цаг 06 минут
“Чингис хаан” музейд дэлгэх үзмэрүүдийг Соёлын яаманд хүлээлгэн өгөв

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Чингис хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын дагуу хилийн чанадад  хадгалагдаж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивийн баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг ГХЯ нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж байна.

Соёлын яамнаас ирүүлсэн шинэчилсэн жагсаалтын дагуу 12 улсаас 105 дан болон иж бүрдэл үзмэрийг хуулбарлан авах ажлыг ДТГ-уудаар дамжуулан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар ОХУ, Польш, ИБУИНХУ, ХБНГУ, Австри, Япон Улсаас нэр бүхий 9 үзмэрийн “А” хуулбар болон дижитал хуулбарыг хүлээн аваад байна. ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав эдгээр үзмэрийг Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. 

Музейд гадаадаас үзмэр, эд өлгийн зүйлсийг эх хувиар болон хуулбарлан авах ажлыг 2021 онд багтаан гүйцэтгэх чиглэлээр хоёр яам хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ГХЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ2 цаг 49 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай2 цаг 49 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ2 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг2 цаг 51 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн2 цаг 53 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ2 цаг 53 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн2 цаг 54 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна2 цаг 55 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо2 цаг 56 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина2 цаг 57 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.